Ажлын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчилнэ

Монгол Улсын Засгийн газар коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх цогц асуудлаар өчигдөр /2020.02.26/ хуралдаж, Ерөнхий сайд болон Засгийн газрын хуралдаанаас Орон нутгийн зам, Улаанбаатар руу орох, гарах урсгалыг хязгаарласныг 2020 оны гуравдугаар сарын 3-ныг хүртэл сунгах чиглэлийг Улсын Онцгой комисст өгсөн билээ.

Мөн Сар шинийн өдрүүдэд үйлчилж байсан хорио цээрийн дэглэм, галт тэрэг, автомашин, агаарын болон нийтийн тээврийн хязгаарлалт, хөл хорио 2020.03.03 хүртэл үргэлжлэх бөгөөд Улаанбаатар хотын иргэдэд нийтийн тээврээр зөвхөн ажлын өдрүүдийн 06:00-10:00, 17:00-22 цагийн хооронд үйлчилнэ. Эдгээр өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэх бөгөөд амралтын өдрүүдэд нийтийн тээврээр үйлчлэхгүй болохыг анхааруулж байна. 

Сэтгэгдэл бичих