Өнөөдрийн нислэгээр ирсэн 31 сэжигтэй тохиолдлыг тусгаарлаад байна

Өнөөдөр өглөөний (2020.02.27) 07:35 цагт Бангкок-Улаанбаатар чиглэлийн ОМ-702 дугаартай нислэгээр БНХАУ-аас Монгол Улсын гурван иргэн дамжин ирснийг Мэргэжлийн хяналтын байгууллагаас түр тусгаарлаж, ХӨСҮТ-д шилжүүллээ.


Мөн COVID-19 вирүсийн голомттой нутгаар дамжин нислэг үйлдсэн Монгол Улсын 5, АНУ-ын 7 иргэнийг түр тусгаарлаж, нарийвчилсан тандалт хийж байна. БНСУ-ын нэг, Япон Улсын нэг иргэн ирснийг тусгаарлаж, буцаахаар болов.


08:15 цагт Истанбул-Улаанбаатар чиглэлийн ТК-362 дугаартай нислэгээр БНСУ-аас ирсэн 3, Итали Улсаас ирсэн 11, нийт 14 монгол иргэнийг түр тусгаарлаад байна.


Эх сурвалж: Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Сэтгэгдэл бичих