Прокурорын байгууллагынхан нэг өдрийн цалингаа хандивлалаа

       Шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэхэд зориулж прокурорын байгууллагын ажилтан, албан хаагчид нэг өдрийн цалингаа УОК-д өнөөдөр хандивлалаа.

Хандивыг Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшинд хүлээлгэн өгөв. Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж байгаа ажлыг дэмжин хандив өргөсөнд сайд Ө.Энхтүвшин талархал илэрхийлээд, халдварт өвчний эсрэг тэмцэж байгаа төрийн байгууллагын ажилтан, албан хаагчдад хамгаалах хэрэгсэл зэргийг худалдан авахад зарцуулахаа тэмдэглэв.

 Хандивыг Төрийн банк, Онцгой байдлын ерөнхий газар, 100900031405 тоот дансанд хүлээн авах аж.


Сэтгэгдэл бичих