ЭМЯ:ДЭМБ-аас дэлхий нийт цар тахлын өмнө ирлээ хэмээн улс орнуудад анхааруулж байна

Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна. 2020.02.27-ны өглөөний мэдээгээр коронавирусийн халдварын 82027 тохиолдол бүртгэгдсэнээс 2801 хүн нас барж, 33206 хүн эмчлэгджээ. БНХАУ-д 78497 тохиолдол бүртгэгдэж, 2744 хүн нас барсан бол Монголчууд хамгийн олноор ажиллаж амьдардаг БНСУ-д 1595 хүн халдвар авч 13 хүн нас барсан нь Хятадаас бусад орнуудаас хамгийн өндөр халдвартайд тооцогдож байна. 

ДЭМБ-аас дэлхий нийт цар тахлын өмнө ирлээ хэмээн улс орнуудад анхааруулж байна. Монгол Улсын хэмжээнд 242 хүнийг тусгаарлан ажиглаж байна. 

 ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, УОК-ын өчигдрийн хуралдаанаар нэмэлт шаардлагатай тоног төхөөрөмж, эм хэрэгслийн санхүүжилтийг шийдвэрлэсэн. Бүх аймаг, нийслэлийн Засаг дарга нарт голомтоос ирж буй иргэдийг тусгаарлах байр бэлтгэх үүрэг өгсөн. Япон, Солонгос, Итали улсаас ирсэн иргэдийг 14 хоног тусгаарлан ажиглах чиглэл өглөө.

Улсын хэмжээнд ажиглалтад иргэд байна.

Өнөөдөр Турк, Бангкокийн нислэгээр ирсэн хэд хэдэн иргэдийг ажиглалтад авахаар тусгаарласан. ДЭМБ-ын Ерөнхий захирал бидний боломж хумигдаж байна. Улс орон бүхэн, хүн бүхэн маш анхааралтай, хариуцлагатай  ажиллахыг уриалж байна. Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газар ч иргэддээ анхааруулга сануулга өгч байна. Гаднаас ирж буй иргэд ирэх маршрут чиглэлээ өөрчлөхгүй байхыг анхааруулж байна. Зөрчил гаргасан иргэн, ААН, хуулийн этгээдэд хариуцлага тооцохоо төр засгаас анхааруулсан. 

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү, Хоёрдугаар сарын 25-нд тусгаарлагдсан Багануурын нэг, Төв, Орхон зэрэг аймагт тусгаарласан нийт 5 хүнээс коронавирус илрээгүй. Мөн ХӨСҮТ-д 6, Асралт мед-д 37, зургаан хүнийг гэрт нь байлгаж шинжилсэн нийт 51 хүнээс коронавирус илрээгүй.

Сэтгэгдэл бичих