Өмнөд солонгост нэг шөнийн дотор 334 өвчтөн нэмэгдлээ

 БНСУ-д COVID-19 корона вирусын халдвар нэг шөнийн дотор 334 өвчтөн бүртгэгдэж уг вирусээр халдварласан хүний тоо 1595 болж өслөө.

Зөвхөн Тэгү хотод гэхэд вирусын халдвар авсан хүний тоо 1000 давжээ.

Батлагдсан 334 өвчтөний дотроос Тэгүд хамгийн их (307) хүн баталгджээ.Мэдээж ихэнх халдварлагч нь нөгөө айхтар Тэгү ШинЧонЖи сүмтэй холбоотой гэнэ.

Бүс нутгаар нь харвал Тэгү хотод 1017, Гёнбукт 321, Бусан хотод 58, Сөүлд 55, Кёнгид 55, Кёнгнамд 36, Гуанжү хотод 9, Дэжон хотод 8, Чунбук болон Чуннамд 7, Улсан болон Кангвонд 6, Инчеон болон Жонбукд 3, Чэжүд 2, Сэжонг, Жоннамд 1 хүн тус тус халдвар авсан нь батлагдсан байна.


Эх сурвалж КВS News

Сэтгэгдэл бичих