Монголын иргэн БНСУ-д нас барсан тухай ЭМЯ мэдээллээ

БНСУ-д коронавирусийн халдвар авсан 35 настай Монгол иргэн өнөөдөр 17.40 цагт нас барсан талаар ЭМЯ-наас мэдээллээ. ЭМЯ "БНСУ-ын Сөүл хот дахь Монгол Улсын Консулын газарт Намьяанжү хотын захиргаанаас Монгол Улсын иргэн 35 настай “О” тус хотын эмнэлэгт хүнд өвчний улмаас эмчлэгдэж байгаад өнөөдөр Солонгосын цагаар 17:40 цагт /монгол цагаар 16.40/-д нас барсан тухай мэдээллээ. Монгол Улсын Гадаад харилцааны яамны албан мэдээнд иргэн “О” элэгний хатуурлын улмаас эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд орох гэж байсан байна. Түүнээс хоёрдугаар сарын 23-нд авсан шинжилгээгээр коронавирус эeрэг гарсан мэдээлэл байна. Талийгаачтай хамт ойрын зургаан хүн байсан бөгөөд тэдгээр иргэдээс шинжилгээ авахад коронавирус илрээгүй байна" гэжээ. 

Тус иргэн нь элэгний үрэвсэлтэй БНСУ-д эмчлүүлэхээр энэ сарын 12-ны өдөр Буянт-Ухаа хилийн боомтоор хил нэвтэрсэн байдаг. Улмаар тус улсад шинжилгээнд хамрагдахаар эмнэлэг болон гадуур явахдаа коронавирусийн халдвар авсан байж болзошгүй гэж байсан юм. 


Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Зочин - 66.249.82.1742020-02-25 20:56:42

Монголын иргэн гэж бич. Одоо хѳдѳѳд задгайрсан золголтыг даруйхан зогсооё.