Өмнөд Солонгос аюулын түвшинг улаанд шилжүүллээ

БНСУ-д шинэ төрлийн коронаирусийн халдвар авсан тохиолдол 60-аар нэмэгдэж, нийт 893-д хүрээд байна. Халдварын улмаас нийт найман өвчтөн нас бараад байна.

Тус улс халдварын аюулын түвшинг улбар шар буюу гурваас улаан буюу дөрөвдүгээр түвшинд нэмэгдүүлжээ. Өнгөрсөн хугацаанд нийт 22 өвчтөн эдгэрч, 13 273 хүн шинжилгээ өгчээ. Нас барсан найман өвчтөний зургаа  нь Дэгү хотын  зэргэлдээх Чхондо хотын Тэнам дүүргийн эмнэлэгтэй холбоотой байжээ. Дэгү хотод 16, Умард Кёнсан мужид 33 бусад шинэ тохиолдлууд бусад муж, дүүрэгт илэрчээ. Нийт халдвар авсан тохиолдлоос 500 орчим нь Дэгү хотод бүртгэгдэж, тус хотын 2.5 сая хүн гэрийн “хорио”-нд ороод байна. Тус улсын иргэний агаарын тээврийн компаниуд тус хот руу үйлдэх нислэгүүдийг түр зогсоож эхэлжээ.

Сэтгэгдэл бичих