Хэнтий: Айл хэсэж байгаад баригдвал 100,000 төгрөгөөр торгоно

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын ЗДТГ-аас улсын болон сумдын онцгой комиссын шийдвэрийг зөрчиж айл хэсэж байгаад баригдсан иргэнд Зөрчлийн хуульд заасан арга хэмжээг тооцож 100,000 төгрөгөөр торгоно гэх анхааруулга сэрэмжлүүлэгийг иргэддээ өгчээ.


Мөн сар шинийн өдрүүдэд эргүүл хамгаалалтыг огцом нэмэгдүүлж, цагаан хоолой, чанга яригчаар тоноглосон автомашинтай эргүүлүүдийг гудамж хорооллын дундуур олноор явуулсан нь ихээхэн үр дүнд хүрч айл хэсэж буй хүн огт байхгүй байгаа аж.


Ташрамд хэлэхэд: Сум орон нутгийнхаа иргэдийн эрүүл, аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх, Бор-Өндөр сумын аюулгүй нөөцийг бүрдүүлэх, тахалт өвчнөөс урьдчилан сэргийлэх, нэгдсэн эмнэлэгт нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийг авахад санхүүгийн туслалцаа үзүүлж Бор-Өндөрийн жоншны баяжуулах үйлдвэрийн уурхайчид нэг өдрийн цалингаа хандивласан байна.


Нийт уурхайчдын 1 өдрийн цалин 40-60 сая төгрөг болж байгаа бөгөөд уг мөнгийг УБҮ-ийн захирал Б.Магсаржав тус сумын Засаг дарга П.Чинбат болон онцгой комиссын гишүүдэд хүлээлгэж өгсөн байна.


Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Ххх - 202.126.88.1862020-02-26 00:30:43

Сайн бна

Ххх - 202.126.88.1862020-02-26 00:30:43

Сайн бна

Зочин - 66.249.82.1742020-02-25 20:56:54

Энэ их зѳв байна.