"Корейн эйр" компанийн үйлчлэгч коронавирусийн халдвар авчээ

"Корейн эйр" нислэгийн компанийн үйлчлэгч корона19-ийн халдвар авсан нь батлагдаж нислэгийн авиа компаниуд сандралдаж эхэллээ.

Тодруулбал, энэ сарын 25-ны өдөр Өвчний хяналтын төв газар нь "Корейн эйр" компанийн үйлчлэгч корона19 вирусын халдвар авсныг зарласан байна. 

Тухайн үйлчлэгч одоогоор Өвчний хяналтын төв газрын хяналтад байгаа аж. Хаанаас, хэнээс халдвар авсан замыг тодорхой мэдээлээгүй байна.

Одоогоор өвчний халдвар авсан нийт 893 хүн байгаа ба үүнээс нас барсан 9 хүн байна. Мөн шинжилгээ хийлгэж байгаа 13,273 хүн байна.

БНСУ, Сөүл хот

Ц.Өнөрзаяа

Күүкмин Их Сургуулийн багш

Сэтгэгдэл бичих