Коронавирус цар дэгдэлт үү (пандемия) аль эсвэл?

     Сүүлийн өдрүүдэд дэлхийд коронавирусийн халдвар авсан хүмүүсийн тоо эрс нэмэгджээ. Ингэхдээ SARS-CoV-2 хэмээн албан ёсоор нэрлэгдсэн  уг вирус Хятад болон аялал-жуулчлалын “Даймонд принцесс” хөлөг онгоцны хүрээнээс халиад байна.

Хятадад 80 мянга гаруй хүн вирусийн халдвар авч, тэднээс 2620 гаруй нь нас бараад байна. Гучин оронд халдварын тохиолдол ойролцоогоор 1200, нас баралт 20 гаруй бүртгэгджээ.

Өнгөрсөн долоо хоногт уушигшны үрэвслийн вирусээс үүдэлтэй өвчлөлийн тохиолдол Өмнөд Солонгос, Иран, Италид илэрч, сүүлийн гурав хоногт таван хүн нас бараад байна. Их Британид 13 хүн эмчлүүлж байгаа ажээ.

Даваа гарагт Ирак, Афганистан, Кувейт, Оман, Бахрейн улсад эхний хүмүүс  өвчилсөн тухай мэдээлж, тэд бүгдээрээ Иранаас ирсэн байна. Сургуулийн нэг автобусны  жолоочоос  коронавирус илэрч, ингэснээр зарим сургуулийг хаасан тухай Бахрейны эрх баригчид мэдээлжээ.

Тийнхүү коронавирусийн тархалт цар дэгдэлтийн (пандемия) хэмжээнд хүрсэн тухай эмч нар улам бүр итгэлтэй ярих болж байна. Харин энэ нь юу гэсэн үг вэ?

Энэ нь грек гаралтай үг бөгөөд “ пан” гэдэг нь “бүгд, бүх”, харин “демос” гэдэг нь “хүмүүс” гэсэн утгатай юм. Өвчин  дэлхийн янз бүрийн нутагт нэгэн зэрэг тархадаг тохиолдолд энэ нэр томъёог хэрэглэдэг байна. Харин уг үгнээс айх хэрэггүй, тодруулвал, энэ нь өвчний аюулыг биш, харин түүний тархалтын цар хэмжээг  илэрхийлдэг аж. Ингэхдээ зөвхөн халдварт өвчнүүдийн талаар л  хэрэглэдэг байна.

Энгийнээр хэлэхэд, тахал гэдэг нь өвчин нэг оронд идэвхитэй, хяналтгүйгээр тархадаг явдал юм. Харин цар дэгдэлт гэдэг нь өвчин янз бүрийн орон болон тив алгасч тархахыг хэлдэг байна.

COVID-19 вирусийн одоогийн дэгдэлт Их Британиас Өмнөд Солонгос хүртэл 30-аад орныг хамарч, тиймээс ДЭМБ-ийн цар дэгдэлт гэсэн тодорхойлолтод бүрнээ  таарч байгаа юм.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Хятад дахь  COVID-19 вирусийн дэгдэлтийн талаар судалгаа хийгээд,  энэ өвчинд бүх насныхан өртөж байна гэсэн дүгнэлтэд хүрчээ. Хятадын эрүүл мэндийн асуудал эрхэлсэн улсын хорооны шинжээчийн комиссын тэргүүн Лян Ваньнянь ингэж мэдэгдсэн байна.

ДЭМБ-ын шинжээчдээс Бээжин, Ухань хот, Гаундун, Сычуань мужид хийсэн судалгаанаас үзвэл,  өвчлөгсдийн дундаж нас 51 байгаа ажээ. Бүх халдвар авсан хүний 77,8 хувь нь 30-аас 69 насны хүмүүс байна. 

Б.Атар 


Сэтгэгдэл бичих