ЭМЯ: Коронавирусийн халдвар авсан монгол иргэн нас бараагүй

35 настай Монголын харьяат элэгний архаг үрэвсэлтэй эрэгтэй хүн эмчлүүлэхээр БНСУ-д хоёрдугаар сарын 12-ны өдөр Монгол Улсаас очсон. Очсон даруйдаа дүүргийн эмнэлгээр үйлчлүүлж, шинжилгээ өгсөн. Шинжилгээний хариу эерэг буюу халдвартай гарсан.

Хамт явсан эхнэр, эгчид нь шинжилгээ хийхэд сөрөг гарсан. Энэ өвчтөний нууц үеийн хугацаа зэрэг олон талаас тооцож үзэхэд энэ хүн БНСУ-ын дүүргийн эмнэлгээр шинжилгээ хийлгэж явахдаа тус улсаас халдвар авсан байх өндөр магадлалтай хэмээн ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл мэдээлсэн юм.

Өнөөдрийн 12.00 цагийн орчимд халдвар авсан монгол иргэннас барсан гэх мэдээлэл гарлаа. Энэ талаар 12.20 цагт ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргалаас тодруулахад “Нас бараагүй. Биеийн байдал маш хүнд, БНСУ-ын эмнэлэгт эмчлүүлж байна” гэж хариуллаа. 

Сэтгэгдэл бичих