ЭМЯ: Монгол иргэн БНСУ-ын дүүргийн эмнэлгээр шинжилгээ хийлгэж явахдаа халдвар авсан байх өндөр магадлалтай байна

     Эрүүл мэндийн яамны албан хаагчид баярын амралтын энэ өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж буй юм. Тус яамнаас коронавирусийн халдварын талаар цаг үеийн мэдээлэл хийж байна. 

Монголчууд хамгийн олноор ажиллаж, амьдардаг БНСУ-д хоёрдугаар сарын 25-ны өглөөний мэдээгээр коронавирусийн халдварын 833 тохиолдол бүртгэгдэж, найман хүн нас барлаа. Мөн тус улсад хоёрдугаар сарын 20-ны өдөр Монголоос очсон 35 настай эрэгтэй коронавирусийн халдвар авсан гэж Солонгосын нэгэн сайт мэдээллээ. Энэ мэдээллийг ГХЯ, ЭМЯ-наас албан ёсоор тодруулж, иргэдэд хариулт өгөх юм.   

Хамт явсан эхнэр, эгчид нь шинжилгээ хийхэд сөрөг гарсан. Энэ өвчтөний нууц үеийн хугацаа зэрэг олон талаас тооцож үзэхэд энэ хүн БНСУ-ын дүүргийн эмнэлгээр шинжилгээ хийлгэж явахдаа тус улсаас халдвар авсан байх өндөр магадлалтай.

ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл: Монголын иргэн Солонгост очоод коронавирусийн халдвар авсан гэх мэдээллийг бид холбогдох тус улсын төрийн байгууллагуудаас тодруулж байна. 35 настай Монголын харьяат эрэгтэй хүн элэгний архаг үрэвсэлтэй, эмчлүүлэхээр БНСУ-д хоёрдугаар сарын 12-ны өдөр Монгол Улсаас очсон. Очсон даруйдаа дүүргийн эмнэлгээр үйлчлүүлж, шинжилгээ өгсөн. Шинжилгээний хариу эерэг буюу халдвартай гарсан.

Хамт явсан эхнэр, эгчид нь шинжилгээ хийхэд сөрөг гарсан. Энэ өвчтөний нууц үеийн хугацаа зэрэг олон талаас тооцож үзэхэд энэ хүн БНСУ-ын дүүргийн эмнэлгээр шинжилгээ хийлгэж явахдаа тус улсаас халдвар авсан байх өндөр магадлалтай. Бид энэ мэдээллийг бүх шугамаар тодруулахаар ажиллаж байна.

ГХЯ, Цагдаа, хууль хяналтын байгууллагууд хамтарч энэ хүн хаагуур, ямар эмнэлгээр явж ямар шинжилгээ өгсөн зэрэг бүх мэдээллийг тодруулж, тандан судалж байна. Эрүүл мэндийн байгууллагууд Монголдоо ч тандалт судалгааны ажлаа үргэлжлүүлэн хийсээр байна гэв. ЭМЯ-наас өчигдөр орой 19.00 цагт мэдээлэл хийснээс хойш олон улс оронд коронавирусийн халдвар улс орнуудад олноор нэмэгдэж байна. Эх уурхай тодорхойгүйгээр халдвар тархах нь ихэссэн.

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа: БНСУ-д сүүлийн хоногт 677 хүн халдвар авсан бол өчигдрийн мэдээгээр 833 боллоо. ДЭМБ-аас халдвар цар тахлын хэмжээнд хүрээгүй байна гэж үзэж байна. ДЭМБ-аас болзошгүй цаг тахлын бэлэн байдлыг хангаж ажиллахыг бүх улс оронд анхааруулж байна.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: 23-ны өдөр ХӨСҮТ-д тусгаарлагдсан найман хүнээс халдвар илрээгүй. Үүний 6 нь БНСУ-ын иргэн. Одоогийн байдлаар 6 хүн тусгаарлагдан, хянагдаж байна. Халдвар Монгол Улсад бүртгэгдээгүй. Ийм хүнд үед онцгой хариуцлагатай байж, хүн бүхэн анхааралтай байж, төр засгаас өгч буй зөвлөмжийг сахин хангахыг дахин сануулъя.  

 

Сэтгэгдэл бичих