ЭМЯ: Монгол иргэн БНСУ-д эмчлүүлж байхдаа халдвар авсан байх магадлал өндөр

 БНСУ-ын хэвлэлүүдээр 35 настай монгол иргэн коронавирусийн халдвар авсан талаар мэдээлж буй. Энэ талаар ЭМЯ-наас албан ёсоор мэдээлэл өглөө.  ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "БНСУ-д коронавирусийн халдвар авсан гээд байгаа 35 настай монгол иргэн маань элэгний архаг үрэвсэлтэй. Хоёрдугаар сарын 12-ны өдөр ОМ-201 гэх онгоцоор БНСУ-луу  эмчлүүлэхээр явсан.

БНСУ-д очоод дүүргийнхээ эмнэлэгт эмчлүүлж байсан гэнэ. Ингээд шинжилгээ өгөхөд коронавирусийн халдварын шинжилгээ нь нэмэх гарсан. Цуг явсан эхнэр болон эгчээс нь коронавирусийн халдвар илрээгүй байна. Өвчлөлийн нууц үеийн хугацаа бүх зүйлийг тооцож үзэхэд, энэ хүн БНСУ-д дүүргийн эмнэлгээр явж шинжилгээ өгч байхдаа халдвар авсан байх магадлал өндөр. ГХЯ, цагдаа, хяналтын бүх байгууллага энэ хүний хаагуур явсан, хаана шинжилгээ өгсөн зэрэг бүх маршрутыг нягталж байгаа " гэв. 

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Монгол ард - 66.181.176.2352020-02-26 02:18:55

Би аль дээр хилээ хаа гэж мөн ч их хэлсэн дээ. Ниргэсний дараа хашгирав гээч болов гэж. Даанч дээгүүр сонссонгүй.