Д.Сумъяа аварга их дуулгаас 11 дэх медалиа хүртлээ

Өнөөдөр олимпийн мөнгө, дэлхийн аварга, хөдөлмөрийн баатар, МУГТ Д.Сумъяагийн барилдлаа.


Оны эхний Парисын их дуулга тэмцээнд мөнгөн медаль хүртсэн Д.Сумъяа аварга энэ удаад хүрэл медаль хүртлээ. 


Эмэгтэйчүүдийн -57 кг жинд дэлхийн чансааны 13-т эрэмбэлэгдэж буй Д.Сумъяа аварга эхний тойрогт гоц мөргөж улмаар хоёрдугаар тойрогт АНУ-ын Акияма Лейланитай барилдан хэдхэн хормын дотор цэвэр ялсан юм.