Эрчүүд яагаад коронавирусээр илүүтэй өвдөж байна вэ?

     Эрчүүд  COVID-19 шинэ коронавирусийн халдварт өвчнийг даахдаа муу, түүгээр нас барах нь их байгааг   өвчлөл болон уг вирусээр нас барж буй байдалд хийсэн томоохон дүн шинжилгээ харуулжээ. Тийнхүү “Нью-Йорк таймс” сонин  энэ үзэгдлийн байж болох шалтгааны тухай бичсэн байна.

     Хятадын өвчлөлд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвүүд  шинэ коронавирусийн халдварын өвчлөлд хийсэн дүн шинжилгээний материалыг нийтлэжээ.  Эрчүүд, эмэгтэйчүүдийн хувьд халдвар авах эрсдэл ойролцоогоор адилхан байна. Гэтэл  энэ өвчнөөр нас барах түвшин эрчүүдийн дунд 2,8%, харин эмэгтэйчүүдийн дунд 1,7% байгааг   дүн шинжилгээ харуулж байна гэв.

Тухайлбал эрчүүд хэд хэдэн вирусийн өвчинд илүү эмзэг байдаг байна. Коронавирус төдийгүй бусад өвчинд ч мөн ялгаагүй. 

 Жишээлбэл, 2003 онд  Гонконгод амьсгалын замын хүнд, хурц хамшинж өвчнөөр өвчилсөн хүмүүсийн дунд эмэгтэйчүүд илүү олон байсан ч,  эрчүүд 50%-иар илүүтэйгээр нас барж байжээ. Ойрхи Дорнодын амьсгалын замын хамшинж өвчний үед эрчүүдийн дунд нас баралт 32%, байсан бол харин эмэгтэйчүүдийн дунд 25,8% байсан байна. 1918 оны “испанийн томуу”-гийн дэгдэлтийн үед эрчүүд бас л илүү олноороо  нас барж байжээ.

Эрдэмтдийн үзэж байгаагаар, одоогийн халдварын үед хэд хэдэн хүчин зүйл эрчүүдийг  ийнхүү илүү эмзэг болгож байж болох талтай.  Эдгээр хүчин зүйл нь биологийн талын асуудал болон амьдралын хэв маягийн асуудалтай холбоотой гэнэ.

Тийнхүү эрчүүд болон эмэгтэйчүүдэд халдварт өвчний төгсгөл  өөр өөр байгаа нь  эрүүл мэндэд нөлөөлдөг амьдралын хэв маягийн янз бүрийн хүчин зүйлтэй холбоотой байж болох юм. 

Хятадад дэлхийн хамгийн олон тамхичин байдаг.  Тус оронд эмэгтэйчүүдийн 2 гаруйхан хувь, насанд хүрсэн эрчүүдийн талаас илүү нь  тамхи татдаг байна.  Чихрийн шижин, артерийн даралт, уушигны архаг өвчинтэй хүмүүс эрчүүдийн дунд бас илүү олон байдаг.  Эдгээр нь коронавирусийн халдварт өвчний явцыг хүндрүүлдэг байна. 

Эмэгтэйчүүд эмнэлгийн тусламж авахаар илүү идэвхитэй ханддаг гэж үзэх үндэслэл бий. Хятадын оюутнуудыг ч оролцуулсан Америкийн судалгаа үүнийг нотлож байна. Онош хожуу тавигдсан хүмүүст уушигны үрэвсэл өвчин илүүтэй даамжирдагийг “Нью-Йорк таймс” сонины  иш татсан Хятадын нийтлдэгдээгүй судалгаа  харуулжээ.  Эрчүүд өвчин их хүндэрсэн хойноо эмнэлэгт илүүтэй очдогийг бас нэгэн судалгаагаар давхар харуулсан байна. 

Б.Атар


Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

zochin - 156.56.145.1682020-02-25 05:03:28

hudlaa shal hudlaa yum bitgii tsaa uvhcin heniig ch toirohgui

dash - 68.226.67.572020-02-25 04:04:03

Erchuud emneleg ochihoos aidag Bi bol aidag