Замын цагдаагийн гүүрэн гарцыг “Олимпын гүүр” гэж нэрлэхээр болжээ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал өнөөдөр болж байна. Хуралдаанаар Гүүрэн замыг нэрлэх тухай, Нийслэлийн ойгоос 2020 онд бэлтгэх модны хэмжээг тогтоох тухай, Нийтийн тээврийн салбарт хуримтлагдсан өр, авлагын асуудлаар авах зарим арга хэмжээний тухай зэрэг асуудлыг хэлэлцэх юм. 


Эх сурвалжийн мэдээлж буйгаар Замын цагдаагийн гүүрэн гарцыг “Олимпын гүүр” гэж нэрлэхээр болсон байна. Олимпын гудамж, Их Монгол улсын гудамжийг холбосон дөрвөн эгнээ, 477 метрийн урттай энэхүү гүүрийн үндсэн хөдөлгөөнийг өнгөрсөн оны есдүгээр сард нээсэн юм. Тус гүүрийн нэрийг олон нийтээс саналаар өгч байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд 173 иргэнээс 128 нэрийн санал ирүүлсэн байна. 


Сэтгэгдэл бичих