Өмнөд Солонгосын хуучин ерөнхийлөгчийг авилгын хэргээр шийтгэжээ

Онц их хэмжээний хахууль авсан хэргээр Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Ли Мун Бакт 17 жил хорих ял оноосон байна.  Түүнчилэн тэр олон саяын торгууль төлөх ажээ. 

Биеийн байдалтай нь холбогдуулан барьцаагаар сулласны дараа хуучин ерөнхийлөгчийг  хөрөнгө мөнгө шамшигдуулж, авилга авсан гэм буруутай гэж дахин үзсэнийг Ёнхап агентлаг мэдээлжээ. 

Тэр 2008-2013 онд таван жил тус улсын хамгийн дээд албан тушаал хашиж байсан юм.

Хоригдох ял эдлэхийн зэрэгцээ Ли Мун Бак 15,7 сая ам. долларын торгууль төлөх ёстой ажээ.

Ялын тогтооллыг уншин сонсгосноор 78 настай Ли Мун Бакийг дахин хорьсныг тэмдэглэсэн байна.

Түрүүнд нь хоёр жилийн өмнө тэр 15 жилийн ял сонссон юм.

Тэгэхэд түүнд 13 тэрбум вонгийн торгууль төлөхийг үүрэг болгосон байна.

Ер нь Өмнөд Солонгосын хуучин ерөнхийлөгч авилга авсан хэрэгт холбогдож байгаа нь  2018 оны гуравдугаар сард тодорхой болсон юм.

Б.Атар

Сэтгэгдэл бичих