Дуучин Adele гайхалтай өөрчлөгджээ

Алдарт дуучин, дууны үг зохиогч бүсгүйг саяхан Лос Анжелес хотын нэгэн фитнесээс гарч явахад нь папарацциуд зургийг нь дараад амжжээ. Тэр хар өнгийн дасгалын хувцас өмссөн байв. Энэ зураг удалгүй олон нийтийн сүлжээнд тархаж, олон хүний анхаарлын төвд орсон бөгөөд зургийг үзсэн хүн бүр “Тэр үнэхээр гайхалтай өөрчлөгджээ” хэмээн санал нийлж байна. Нэгэн фенийх нь үзэж байгаагаар, Adele ойролцоогоор “45 кг” хассан гэнэ

Дуучин бүсгүй маань шилдэг хувийн дасгалжуулагч хөлсөлж, хатуу чанга хоолны дэглэм баримталсан талаар бичжээ. Үүнд жимс жимсгэнэ, хар шоколад, цэцэгт байцаа, улаан дарс болон буурцаг зэрэг хүнс багтаж байгаа аж.



Сэтгэгдэл бичих