Сэрэмжлүүлэг:2-4 насны хүүхдүүд гэртэйгээ шатаж нас барлаа

Шинэ төрлийн коронавирусын тархалттай холбоотойгоор Дэлхийн олон орон хөл хориотой байгаа билээ. Энэ хүрээнд манай улс сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоох шийдвэр гаргасан. Шийдвэрийн дагуу бага насны хүүхдүүдийг эцэг эх асран хамгаалагч нь гэрт нь харгалзах хүнгүйгээр үлдээснээс үүдэн тэд хохирсоор байна. Гэртээ үлдсэн хүүхдүүд шатаж нас барсан хэрэг гарлаа.

Тодруулбал, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах багийн 15 дугаар гудамжинд иргэн С-ийн дөрвөн ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг Онцгой байдлын албанд ирүүлжээ. Уг мэдээлэл хоёрдугаар сарын 20-ны өдрийн 15:11 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн зургаан алба хаагч, нэг автомашинтай 4.2 км замыг туулан 15:15 цагт очиж 40 минут ажиллаж унтраажээ. Уг гал түймэрт С /нэг нас, эмэгтэй/, У /дөрвөн настай, эмэгтэй/ нар өртөж нас барсан байжээ. Харамсалтай нь талийгаач хүүхдүүдийг ээж нь аав нь хоёуланг нь гэрт нь үлдээгээд явсан байсан аж. Гэртээ үлдсэн хоёр болон дөрвөн настай хүүхдүүд гал алдаж ийнхүү амь насаа алдлаа.

Галын голомтонд очсон Онцгой байдлын алба хаагчид нас барсан хүүхдүүдийн цогцсыг гэрээс нь гаргаж тус аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ. Дээрх хэргийг Баянхонгор аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иймээс эцэг, эхчүүд та бүхэн бага насны хүүхдүүдээ харгалзах хүнгүйгээр гэрт нь үлдээхгүй байх, гэрийн орчин хүүхдэд аюултай эсэхийг байнгын нягталж байхыг анхааруулж байна.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

draga - 103.57.92.2532020-02-21 13:41:54

ajiltai

irgen - 183.81.171.22020-02-21 12:31:22

tor zasag shiidver gargahdaa jahan bodoltsoj gargaj bmaar bnaa. Etseg ehchuud bugd l ajiltai bgaa ni medeej yadahdaa ali negiig ni ajlaas choloolj 1 ni ur huuhdee harj handah heregtei bgag medej bgaa yum alga. ene hol horiotoi holbootoigoor iimerhuu medee olniig sonsoj bna shuu

зочин - 77.111.247.1292020-02-21 09:43:44

үр хүүхдээс үнэтэй хэрэгтэй мал хөрөнгө гэж байх уу уууууууууууу яахаарааа ийм тэнэг бдаг юм бэээээээээээээ