Өмнөд Солонгост коронавирусын улмаас анх удаа хүн нас барлаа

Өмнөд Солонгост коронавирусын улмаас анх удаа хүн нас барлаа. Ойрын өдрүүдэд халдварын тохиолдолд огцом нэмэгдэж, баталгаажсан халдвартай хүний тоо 104 хүрлээ. Ихэнх тохиолдлууд нь БНСУ-ын нутаг дэвсгэрийн төв хэсгийн Дэгү хотын сүмтэй холбогдож байна. Зөвхөн өнөөдөр л гэхэд шинээр 53 тохиолдол нэмэж бүртгэгдлээ. 2.5 сая хүн амтай Дэгү хотын захирагч нь нийт оршин суугчдыг аль болох гэртээ байж, гадагш гарахгүй байхыг уриалжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр халдвар авсан хүмүүсийн дийлэнх нь Дэгү хотын сүмийн цуглаанд очсон бөгөөд халдварын эх үүсвэрийг тээгч нь 60 гаруй насны эмэгтэй юм байна. Түүнтэй хамт цуглаанд очсон болон Дэгү сүмийн өөр хэсэгт тодорхой орчинд ойрхон байсан хүмүүс, мөн эмнэлэгт хамт байсан иргэдэд ийнхүү халдварлажээ. Уг эмэгтэй нь ойрын үед хилийн чанад руу аялаагүй гэдгийг албан хүмүүс хэлж байна.

Тэрбээр бага хэмжээгээр ханиаж найтааж байсан ч, зүгээр жирийн ханиад байх хэмээн бодсон тул сүмийнхээ цуглаанд үргэлжлүүлэн ирсээр байжээ. Улс орондоо 200,000 орчим дагагчтай Христийн Шинчеонжи сүм нь болсон явдалтай холбогдуулан нийт Солонгосын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 74 сүм хийдээ хааж, Youtube сувгаар дамжуулан мөргөлөө хийхийг уриалжээ. Зөвхөн Дэгүгийн сүм л гэхэд цуглаанд тогтмол ирдэг 8000 орчим дагагчтай юм байна.

Сэтгэгдэл бичих