ЭМЯ-нд тахлын үед хэрэглэх 400 ширхэг битүү хувцсыг хүлээлгэн өглөө

Шинэ коронавирусийн халдварын үед буюу онц ноцтой тахлын үед хэрэглэх 400 ширхэг битүү хувцсыг Япон улсаас авч ЭМЯ-нд олгохоор болсноо Асашёорү Д.Дагвадорж мэдээлсэн билээ. 

Эдгээр тусгай хувцсыг энэ долоо хоногийн Лхагва гарагт Нарита-Улаанбаатар чиглэлийн МИАТ-ийн онгоцоор авчирч, өнөөдөр ЭМЯ-нд хүлээлгэн өглөө.

Манай улсад ноцтой халдвар гарсан үед эмнэлгийн ажилтнуудыг иж бүрэн хамгаалах орчин үеийн хамгаалах хэрэгсэл нэн шаардлагатай байгааг Эрүүл мэндийн сайд хэлж байсан юм.

Сэтгэгдэл бичих