Хубэй мужид шинээр илэрсэн коронавирусийн халдварын тоо буурч байна

Шинэ төрлийн коронавирусийн тархалтын голомт болоод байгаа тус мужид пүрэв гарагт Covid-19 өвчний 349 тохиолдол шинээр илэрчээ. Өмнөх өдөр /2020.02.18/ нь 1693 халдвартай хүн бүртгэгдсэнтэй харьцуулахад энэ нь 5 дахин буурсан үзүүлэлт болж байна. Хубэй мужийн 15 хотын 10 нь тохиолдлын тоо буурсан гэх мэдээллийг өгчээ. Чухам ямар шалтгааны улмаас энэ тоо огцом буурсныг эрх баригчид тайлбарласангүй. 

Харин коронавирусийн халдвараар нас барсан өвтөний тоо 108 байсан нь өмнөх өдрийн 132-оос мөн буурсан үзүүлэлт болж байна. Хятадын эх газраас гадна Covid-19 өвчнөөр нас барсан тохиолдол Хонконг, Япон, Филиппин, Франц, Тайваньд бүртгэгдсэн юм.

Дэлхий дахинд халдварын тохиолдлын нийт тоо 75291, нас барсан хүний тоо 2120 болсон бол 14452 хүн бүрэн эдгэрчээ. Эмнэлэгт 43000 гаруй хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 9 мянга гаруй хүний биеийн байдал тун хүнд байгаа гэнэ.
No photo description available.
No photo description available.

Сэтгэгдэл бичих