ААН-үүдийн татвар төлөх хугацааг хоёр сар хойшлуулах хуулийн төсөл боловсруулна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр өглөө Төрийн ордонд эхэлсэн. Хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлын талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл өгөв:    

Татвар төлөх хугацааг хоёр сараар хойшлуулах хуулийн төсөл боловсруулан УИХ-д өргөн барих боллоо.

Нүүрс, газрын тос экспортлохын тулд БНХАУ-ын талтай ойлголцох ёстой. Хорио цээр, ариутгалаа яаж хийх вэ зэргээс эхлээд ярилцах зүйл их байна. Одоогийн байдлаар улсын төсвийн орлого 202.7 тэрбум төгрөгөөр тасалдаад байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ийм тоо гарч байна. Хэрэв нөхцөл байдал энэ хэвээр байвал 1 их наяд төгрөгийн орлого дутна.

Төсвийн тодотгол хийх хэрэгтэй гэж зарим хүн байр сууриа илэрхийлж байна. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль гэж бий. Энэ хуульд ямар нөхцөлд төсөв тодотгох вэ гэдгийг тодорхой заасан. Оддогоор төсөв тодотгох шаардлага байхгүй. Харин сайд нар,төсвийн ерөнхийлөн захирагч нар өөр өөрийн төсвийн багцдаа тохируулга хийх бүрэн бололцоо бий.           

ААН-үүдийн зээлийн хүүг царцаах тухайд энэ бол Монголбанкны эрхлэх асуудал. Арилжааны банкууд, ААН-үүдийн байгуулсан гэрээний дундуур Ч.Хүрэлбаатар орж болохгүй.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Зочин - 202.55.188.912020-02-19 15:33:06

Олон бүгдээрээ төсвийн тодотголыг дэмжин төр засгаа шахъя аа. Тэгэхгүй бол 2 трилионы алдагдалтай төсөв, дээр нь 1 трилионоор орлого нь тасарвал манай улс шууд дампуурна гэсэн үг. Төсөв тодотгох нөхцөл үүсээгүй биш, онцгой нөхцөл гэдгээр төсвөө тодотгож зардлыг хамгийн багадаа 2 трилионоор таная. Дуу хоолойгоо нэмэрлэцгээе монголчууд аа. Энэ сайтууд судалгаа энэ тэр гаргаж тавих хэрэгтэй байна. Дахин анхааруулъя төсвийг тодотгохгүй бол сонгуулийн дараа гэхэд манай улс шууд дампуурна.