Цэв цэнхэр нүдтэй, хар арьст хоёр охин сүлжээний хэрэглэгчдийг гайхшируулжээ

Цэв цэнхэр ер бусын нүдтэй хар арьст  охин – Меган, Морган хоёр Instagram-ын шинэ од болжээ.  Дөнгөж 4 настай тэдний  хуудсанд  300 мянга гаруй хүн хандаад байна. Бяцхан охид зургаа дуртай нь аргагүй татуулж,  янз бүрийн гоё хувцас өмсөж үзүүлдэг гэнэ.  Охидын ээж  тэдний шинэ зургууд, түүнчилэн богинохон хэмжээтэй роликийг сүлжээнд тогтмол тавьдаг байна.

Тэднийг дагагчид  хоёр охиныг дуучин Рианнатай гайхалтай адилханыг олоод харчихжээ.  Цорын ганц онцлог нь гэвэл,  нүдний өнгө бөгөөд ийм өнгө энэ арьстны төлөөлөгчдөд тун ховорхон тааралддаг  юм.