Траншейнаас хоёр хүний ЦОГЦОС олджээ

Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд байрлах траншейнаас биеийн хэсгүүд нь бүхэлдээ ялзарч, муудсан хоёр хүнийг цогцос олджээ.

    Тодруулбал, өнгөрсөн ням гарагт буюу энэ сарын 16-нд 20:30 цагийн орчимд траншейнд хоёр хүн нас барсан байна гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.

Тус дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулахад эрэгтэй 43 настай Д, эрэгтэй 38 настай Э нар нас барсан байсан нь тогтоогджээ. Талийгаачид архины хамааралтай, бусадтай байнга архидан согтуурдаг байсан төдийгүй тухайн өдөр траншейнд архи, согтууруулах төрлийн зүйл хэрэглэж байхад нь халуун усны хоолой задарч, амиа алдсан байж болзошгүй талаар эх сурвалж мэдээллээ. Хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж байна.

Сэтгэгдэл бичих