Сэрэмжлүүлэг: Цэвэрлэгээний бодис ууж амиа хорлохыг завдсан хоёр тохиолдол бүртгэгдлээ

Амиа хорлохыг завдан эрүүл мэнд, амь насаараа хохирох тохиолдол гарсаар байна. Тухайлбал,

    2020.02.15-ны өдөр БГД-ийн 9-р хорооны нутаг дэвсгэрт оршин суух 60 настай эрэгтэй Ж гэгч нь шил арчигч шингэн  ууж Шастины нэрэмжит улсын III  эмнэлэгт хүргэгдсэн. Улмаар тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад 2020.02.17-ны өдөр нас баржээ.
    Дорнод аймагт Хэрлэн сумын нутаг дэвсгэрт 41 настай эрэгтэй Г нь белизна ууж амиа хорлохыг завдсан байна. Хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа аж.

Амиа хорлолт нь асуудлын шийдэл биш бөгөөд үүний улмаас иргэд эрүүл мэндээрээ хохирч, бүх насаараа хөгжлийн бэрхшээлтэй болох эрсдэлтэй байна. Тиймээс аливаа асуудлаас сэрэмжилнэ үү.

Сэтгэгдэл бичих