Хүнсэнд орсон вирус +60-аас дээш хэмд 30 минут чанахад устдаг

Коронавирусийн халдвар(COVID)-аас сэргийлэхийн тулд хоол, хүнсний аюулгүй байдалд анхаарахыг НЭМҮТ-ийн ЭША Б.Энхтунгалаг зөвлөж байна.

Вирус хүнсний бүтээгдэхүүнд өсөж үрждэггүй ч хүн мал, амьтны ялгадас, бусад биологийн шингэнээр дамжин бохирдсоны улмаас халдвар тархахад нөлөөлж байдаг аж.

Хоол, хүнсэнд эмгэг төрөгч үржихэд нөлөөлдөг хүчин зүйлс:

-Хүнс тэжээл (уураглаг хоол, хүнс)
-Хүчиллэг орчин (pH 4,6+ хүнс)
-Температур (+4C-+60C)
-Хугацаа (4 цагаас дээш)
-Хүчилтөрөгч (агаар)
-Ус (чийг ихтэй орчин)
-Чийг (Чийг ихтэй хүнс)

Хүнсний бүтээгдэхүүний гадаргуу хүрэлцэж буй эд хэрэгсэл, тоног төхөөрөмж, сав баглаа боодол зэргээр дамжин хүнс бохирдох нь бий. Эмгэг төрөгчүүд уураг хүнс буюу мах, өндөг болон сүү сүүн бүтээгдэхүүн, жимс ногоо, талх нарийн боов зэрэгт өсөж үрждэг. 

Өвчин үүсгэгч хамгийн их дамжин тархдаг хүнс:

1.Сүү, цагаан идээ
2.Мах, махан бүтээгдэхүүн
3.Загас загасан бүтээгдэхүүн
4.Өндөг
5.Жимс
6.Талх нарийн боов

Нян хоол хүнсэнд маш богино хугацаанд буюу нэг ширхэг нян 20 минут тутамд хоёр болж хуваагдах ба 10-12 цагийн дотор нэг тэрбум болж үрждэг. Иймээс та эрүүл ахуйн зохистой дадлыг сахиарай. 

Гараа сайтар угаана.

Түүхий хүнсний бүтээгдэхүүнд хүрэх бүрт угаах хэрэгтэй.

-Хүнстэй харьцахын өмнө бээлий өмсөх

-Хүнсээ зөв тээвэрлэх, хадгалах

-Махны шүүсээр бусад хүнсийг бохирдуулахгүй байхад анхаарах, тухайлбал тахианы махны нэг дусал шүүс хоол хүнсээр дамжин өвчин үүсгэх магадлал өндөр/

-Болсон болон түүхий хүнсийг тусад нь байрлуулж, бэлтгэх (Мод, хутга хэрэгслийг холихгүй байх)

-Хүнсийг гүйцэд чанаж болгох. Корона, МERS зэрэг вирус +60С-аас дээш хэмд 30 минут чанахад устдаг аж. 

Та эрүүл ахуйн дээрх дэглэмүүдийг мөрдөж, хүнсээ аюулгүй байлгахад анхаарч, вирус хүнсээр дамжин халдварлахаас сэргийлээрэй. 

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Ksa - 66.249.82.1702020-02-18 14:12:46

60 градуст чанаад байгаарай. Тэнэг дебил орк вэ. Эрдэм шинжилгээний ажилтан ч гэх шиг.

Ksa - 66.249.82.1702020-02-18 14:12:46

60 градуст чанаад байгаарай. Тэнэг дебил орк вэ. Эрдэм шинжилгээний ажилтан ч гэх шиг.