Эмгүйгээр өндөр даралт бууруулах хялбар аргыг нэрлэжээ

Германы зүрх-судасны эмч эмгүйгээр артерийн өндөр даралтыг бууруулах хялбар аргын тухай ярьжээ. Түүний хэлснийг эндхийн Focus порталд нийтлэсэн байна.

Тийнхүү,  Мюнхений техникийн их сургуулийн урьдчилан сэргийлэх, спортын анагаах ухааны төвийн тэргүүн Мартин Халийн хэлснээр, өдөр бүр 15 минут явганаар зугаалах нь  даралтыг тав-найман миллиметрээр бууруулахад тусладаг байна. Ингэхдээ финийн алхалт хийж, унадаг дугуйгаар явьж, шогшиж болох бөгөөд  гэхдээ биедээ хэт их ачаалал өгөхгүй байхыг чухалчилан салуулж байна гэж тэр тодруулан тайлбарлажээ.

Дээр нь хиам, бяслаг болон талх идэхээ багасгахыг шинжээч зөвлөж байгаа бөгөөд учир нь эдгээр бүтээгдэхүүн хэт их давс агуулдаг байна. Халь эдгээрийг хүнсний ногоогоор орлуулахыг санал болгожээ.

Хэрвээ даралт ихтэй бүх хүн эдгээр дүрмийг дагавал, харвалт болон зүрхний тэжээлийн дутмагшил 50 хувиар буурна гэж тэр төгсгөлд дурдсан байна.

Б.Атар

 

 

Сэтгэгдэл бичих