Гайхалтай гэмээр явдал тохиолддог байна

Америкийн Хойд Каролина муж улсад бага насны жаал хүү алга болсон тухай мэдээ улс орныг тэр чигт нь донсолгожээ.  Гурван настай хүүгийн эмээгийн ярьснаар, тэр гэрийнхээ  арын хашаанд түүнийг чухамдаа ганц-хоёрхон минут орхиод, тоглоомыг нь авахаар гэртээ орохоор явсан байна. Тэгээд эргээд иртэл хүү алга болсон байж. 

Тийнхүү сайн дурынхан, нутгийн цагдаа нар  бүгдээрээ эрэлд гарсан нь мэдээж. Хүүг нэг хоногийн турш ойр хавийн газруудаар эрсэн ч, олдоогүй байна. Тэгээд нисдэг тэрэг гарган, хоёр өдөр шахуу хот болон ойрхны ой дээгүүр бараг тасралтгүй нисч,  эцэст нь хүүхэд олджээ. 

Бяцхан хүү яагаад алга болсноо ярьж чадаагүй ч, байнгын хасах температурт  өвлийн ойд бүтэн гурван өдөр байжээ. Тэгсэн чинь энэ хугацаанд  нэг хүрэн баавгай хүүг бөөцийлж, түүнийг бүлээцүүлж,   жимс, мөөг, ургамлын үндэс авчирч өгч байжээ. Одоо хүү эмнэлэгт эмч нарын хяналтад байгаа ч, түүний эрүүл мэндэд ямар ч аюулгүй гэнэ.  Тийнхүү аз болоход,   аюултай үед түүнийг  бөөцийлж, санаанд багтамгүй байдал гаргаж байсан баавгайн ачаар хүүгийн хувьд бүх явдал сайн сайхнаар  дуусчээ.

Б.Атар

Сэтгэгдэл бичих