АНУ-ын ахмад дайчид Ялалтын 75 жилийн ойгоор Орост ирнэ

Дэлхийн хоёрдугаар дайнд оролцож явсан АНУ-ын ахмад дайчид Ялалтын 75 жилийн ойн арга хэмжээнд хүрэлцэн ирэх ажээ. Тэд тавдугаар сарын 2-ноос 13-нд оросын гурван хотод зочлох гэнэ. 

Төрийн бус “Greatest Generations Foundation” сан уг аялалыг зохион байгуулж байгаа ажээ. Тэд 12-уулаа байх бөгөөд хамгийн залуу нь 96, хамгийн ахмад нь 103 настай гэнэ. Дээрх сангийн ерөнхийлөгч Тимоти  Дэвисийн хэлснээр, тэд цөмөөрөө “Баруун фронтын тулалдаанд оролцож явжээ”. 

Зүүн фронтод анхаарал хандуулах нь уг аялалын зорилго юм гэж Дэвис хэлсэн байна.

“Хэрвээ зөвлөлтийн Улаан армийн баатрууд байгаагүй бол, Баруун фронтод холбоотнууд германчуудыг дийлэхгүй байх байсан юм” гэж тэрээр сурвалжлагчид мэдэгджээ.

Ахмад дахйчид Санкт-Петербург, Волгоград болон Москвад зочлох бөгөөд аялалын хүрээнд Эх орны аугаа их дайнд оролцогчидтой уулзаж, хэд хэдэн сургуулиар орох ажээ. 

Б.Атар

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

dash - 68.226.67.572020-02-17 04:46:44

Bolj bna