Хөвсгөл аймагт болох "Хөх сувд-2020" мөсний баярыг ЦУЦАЛЛАА

Хөвсгөл аймгийн Онцгой комисс энэ сарын 11-нд хуралдаж, шинэ төрлийн коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор гуравдугаар сарын 2, 3, 4-нд зохион байгуулахаар төлөвлөсөн "Хөх сувд - 2020" мөсний баярын үйл ажиллагааг зогсоох санал гаргасан. Энэхүү саналаа Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд уламжлаад байсан юм.

БОАЖЯ-наас Хөвсгөл аймгийн Онцгой комиссын шийдвэрийг дэмжихээ илэрхийлжээ.

Энэ талаар Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газраас тодруулахад “БОАЖЯ "Хөх сувд-2020" мөсний баярын үйл ажиллагааг цуцлах саналыг дэмжсэн” гэдэг хариулт өглөө.

Иймд Хөвсгөл аймгийн Хатгал тосгон, Хөвсгөл нуурын эрэгт болохоор товлогдсон “Хөх сувд-2020" мөсний баяр цуцлагдсаныг мэдэгдье.. 

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

h - 202.131.225.1972020-02-15 09:20:10

Ugaasaa bur tsutslaachee. hairiin saihan nuur mine bohirtood duuslaa.

Жир хүн - 202.9.46.432020-02-15 06:51:05

Ашгүй дээ. Нэг өвөл ч гэсэн Амин эрдэнэ Хөх сувд маань сувдагуудын хөлд дарагдаж, ховдогуудын хогонд бузартахгүй гараг дээ!

Зочин - 202.55.188.842020-02-14 20:34:20

Вирүсээс гадна энд мөс цөмрөх аюул нүүрлэх магадлалтай байсан юм.