18 настай хөвгүүнийг дийлэх хүчтэн гарсангүй

Италийн Ром хотноо сонгомол болон чөлөөт бөхийн  насанд хүрэгчдийн Европын аварга шалгаруулах тэмцээн болж байна.Сонгомол бөхийн хамгийн хөнгөн жин 55 кг-д 18 настай болгар хөвгүүн Э.Назаряныг дийлэх хүчтэн гарсангүй."Буэнос-Айрес-2018"залуучуудын зуны олимпын хүрэл медальт тэрээр алтан медалийн төлөө өмнөх оны аварга,ОХУ-ын В.Кабалоевийг ялжээ.Хүрэл медалийг Азербайжаны Э.Азизли,дэлхийн аваргын алт,хүрэл медальт,Гүржийн Н.Цурцумия нар хүртлээ.

Сэтгэгдэл бичих