Xамба Д.Чойжамц:Итгэж байгаа, сүсэглэж байгаа хүмүүстээ сайхан зохион байгуулаад үрэл тараана аа.

Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн хамба Д.Чойжамц цаг үеийн асуудлаар өнөөдөр /2020.02.14/ мэдээлэл хийлээ.

Гандантэгчинлэн хийдийн хамба Д.Чойжамц "Хулгана жилийг хувьтай хүн үзнэ гэж хүмүүс билэгшээдэг. Цагаан сарын баяр бол монголчуудыг тодорхойлсон баяр. Энэ жилийн хувьд хөгшин хүмүүст ээлтэй сайн, нялхаст ширүүн жил байна. Засгийн газраас шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх хүрээнд олон арга хэмжээ авч байна. Гандантэгчэнлин хийдээс маск тараах, гар ариутгагч бодисыг сүсэгтэн олонд үнэгүй өгч байна. Гандантэгчэнлин хийд битүүний өдрийн номыг хурдгаараа хурна. Харин засал номыг тусгай цаг гаргаж, үйлдэнэ" гэлээ.

Мөн үрлийг "Бид сүсэгтэй хүмүүст тараана. Итгэж байгаа, сүсэглэж байгаа хүмүүстээ сайхан зохион байгуулаад тараана аа. Бид яаж гурван сая хүнд үрэл тарааж дийлэх вэ дээ. Тийм хөрөнгө мөнгө нь ч хаана байгаа юм бэ" хэмээн хариулав.


Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

T - 59.153.112.147Уржигдар

Olon tsugluulj bolohgui shuu

Ард - 202.9.46.43Уржигдар

Булай төвөдийн бурангуй ламын шашин гэх мулгуу ардыг мунхаг сэтгэлээр нь боомилон шимэгчилдэг хар бизнесийн шар хувалзуудад Монгол Улсын Төрийн тэргүүний зарлиг хамаагүй болоо юу?! Өнгөрсөн зууны 30 -аад онд эд нар ингэж даварч, төрийн эсрэг гадныхантай хуйвалдан босож, энгийн олон, төрийн түшмэл зэрэг хүмүүсийг яргалан тамлаж үй олноор нь алж хөнөөж байж хядуулсан гэдэг.