Тоймч, сэтгүүлч Б.Дашзэвэгийг суллажээ

Монгол Улсын гавьяат зүтгэлтэн, олон улсын тоймч, сэтгүүлч Б.Дашзэвэг 2018 онд бага насны охиныг хүчирхийлсэн хэрэгт буруутгагдаж гурван шатны шүүхээс есөн жилийн ял оноосон билээ. Тэрбээр шүүхээс оноосон ялаа ШШГЕГ-ын харьяа нээлттэй хорих 421 дүгээр ангид эдэлж байсан юм.

Тэгвэл өнгөрсөн оны аравдугаар сарын 25-нд түүнийг суллажээ.

Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Б.Дашзэвэгийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард сулласан. ШШГЕГ-ын харьяа нээлттэй хорих 421 дүгээр ангид шүүх хурал нь явагдсан" гэх мэдээллийг өглөө. Түүнийг "Хугацааны өмнө тэнсэн суллах" тухай /Хянан магадлан/ шүүгчийн захирамжаар хугацаанаас нь өмнө буюу найман сар ес хоногийн өмнө суллажээ. 


Сэтгэгдэл бичих