Хятадын эмч нар коронавирусийг эмчлэх үр дүнтэй арга олжээ

Эмчилгээний шинэ аргыг хэрэглэж байгаа нь нааштай үр дүнтэй болж байгаа тухай Ухань хотын эмнэлгийн тэргүүн Жан Динюй мэдэгдсэн байна гэж РИА Новости агентлаг уламжилжээ.

Шинэ коронавирусээр өвчлөөд нэгэнт эдгэрсэн тэр хүмүүсийн плазмыг  сэлбэснээр  халдвар авсан өвчтөнүүдийг эмчилж эхлэсэн байна. Энэ аргыг хэрэглэсэн нь үр дүнтэй болжээ.

Шинэ өвчнөөр өвчлөөд, нэгэнт эдгэрсэн хүмүүсийн цусны плазмаас коронавирусийг эсэргүүцэх чадвартай эсрэг биет илэрсэн байна.

“Global times” сонинд бичсэнээр, хүнд  байдалтай байсан арван өвчтөнийг шинэ аргын тусламжтайгаар эмчилж чаджээ. 

Гэвч хэрэг явдал хамгийн таагүй байдлаар өрнөвөл  дэлхийн хүн амын 3/2 нь COVID-2019 вирусийн халдвар авч болох юм гэж ДЭМБ-аас мэдэгджээ. Энэ нь вирус Хятадад болон түүний гадна тархаж байгаатай холбоотой юм  гэж  тус  байгууллагын зөвлөх  Айру Лонжини хэлсэн байна.  Халдвар авсан нэг хүн бас 2-3 хүнд халдвар тараадаг тухай статистикийн тоо баримтыг тэр бас дурджээ.

“Вирус хүйтэнд тэсвэртэй. Хүйтэн байх тусам вирус илүү тэсвэртэй байдаг. Өвлийн улиралд хүмиүүс болон амьтад хамгийн их эмзэг байдаг. Одоо бид дэгдэлтийн оргил цэгт орж байх шиг байна. Удахгүй  тархалт буурна хэмээн  найдаж байна” гэж Хуажун их сургуулийн профессор Чэнь Хуаньчунь хэлжээ.

Хүний коронавирус янз бүрийн гадаргууд 9 хүртэл өдөр идэвхитэй байж чаддаг байна.  Харьцуулах үүднээс дурдахад, улаан бурхны вирус бохир зүйлд ердөө хоёр цаг амьд байдаг аж.  Мал, амьтны зарим төрлийн коронавирус 28-аас илүү өдөр амьд байдаг байна. Хүйтэн болон их чийглэг орчин нь  вирусийн амьдрах хугацааг уртасгадаг аж. 

Коронвирусийн тархалтыг бууруулахын тулд аливаа гадаргууг этанол, устөрөгчийн  хэт исэл (перекись водорода) юмуу натрийн гипохлоритын уусмалаар сайтар ариутгаж байхыг мэргэжилтнүүд зөвлөж  байна. Бас гараа байнга угаах нь заавал авах  арга арга хэмжээ юм.

Б.Атар


Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Ххх - 202.126.89.42Уржигдар

Тоглож байхад балайраад цусаа өгнө гэж хятадруу явж вирус авбаа кк

Ххх - 202.126.89.42Уржигдар

Тэнгэр заяат монгол хүний цус хийлгэвэл корона мэтийн вирус устах жамтай билээ.Хонины махаа сайн ид монгочуудаа.100гр монгол цус 1 сая хүрнэээ