Америкэд коронавирусын 15 дахь тохиолдол гарав

   "COVID-19-ийн халдварын 15 дахь тохиолдол АНУ-д Ухань хотоос нүүлгэн шилжүүлсэн америк иргэдийн дундаас илэрлээ"гэж тус улсын Өвчин хянах,урьдчилан сэргийлэх төвөөс пүрэв гарагт мэдээллээ.Өвчтөнийг хоёрдугаар сарын 7-нд эхлээд Техас дахь цэргийн баазад тусгаарлаж,хөл хорьсон ба тэрээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна."Уханиас иргэдийг авчирсны үр дүнд COVID-19-ийн халдвар авсан хүний тоо 15-д хүрээд байна.Тэднээс ойрын өдрүүдэд халдвар нэмж илрэх магадлалтай"гэж уг төвийн хэвлэлийн албанаас мэдээлэв.Дашрамд дурдахад Америкт 600-гаад хүнийг хорио цээрийн дэглэмд хамруулж буй агаад эрх баригчид нь вирусын эсрэг хэд хэдэн арга хэмжээ авч байна.Тухайлбал Хятадтай шууд нислэгээ зогсоож,Хятадаас ирж байгаа гадаадын иргэдийг оруулахаа больсон.Мөн Хубэй мужаас нүүлгэн шилжүүлсэн хэдэн зуун америкийг хоёр долоо хоног хөл хорьжээ.

Сэтгэгдэл бичих