Баян-Өлгий аймагт тусгаарласан иргэний шинжилгээний хариу сөрөг гарлаа

Өчигдөр эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргал Баян-Өлгий аймагт илэрсэн сэжигтэй тохиолдлын талаар ярьсан юм. Тэгвэл Баян-Өлгий аймагт тусгаарласан уг иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан буюу шинэ төрлийн коронавирус илрээгүй байна.

Баян-Өлгий аймагт тусгаарласан иргэн нэгдүгээр сарын 10-нд Эрээн рүү гарсан. Нэгдүгээр сарын 12-нд Эрээнээс цаашаа яваад хоёрдугаар сарын 02-нд Эрээнд буцаж ирсэн. Ингэснээ дахин Бээжин рүү явж тэндээ 2 хоноод хоёрдугаар сарын 04-нд Эрээнд гурав дахиа ирсэн. Маргааш нь буюу хоёрдугаар сарын 05-нд Монгол улсын хилээр 48 хүнтэй автобусаар орж ирээд Замын-Үүдэд 3, Улаанбаатарт 2 хоноод хоёрдугаар сарын 07-нд 40 хүнтэй автобусаар Ховд аймаг руу явсан. Тэр автобус замдаа Булганы Сансар сум, Ховдын Дарви суманд тус тус зогсож хооллосон. Ийнхүү тэр хүн Ховдод зочид буудалд 2 хоноод, Баян-Өлгий аймаг руу 4 хүнтэй таксинд суун очсон. Үүний дараа халуурч, ханиалгаад байна, булчин өвдөж, гүйлгэж байна гэсэн зовууртайгаар тусгаарлагдсан юм.

Я.Буянжаргал "Тухайн иргэн бүх зовуур, явсан замаа бидэнд мэдээлээгүй. Үүнийг бид таксины жолоочийг нь хайж, автобусанд байсан 40 хүнийг нэр усаар нь хайж байж бүх хүнд зөвлөгөө өгсөн. Зөвхөн энэ тохиолдолд бид Ховд, Булган, Баян-Өлгий, Говь-Алтай, Дорноговь, Төв аймгийн эрүүл мэндийн салбаруудыг ажиллуулсан. Ингэж хүндрэл учруулмааргүй байна" гэсэн юм.

Сэтгэгдэл бичих