Японд коронавирусний улмаас нас барсан анхны тохиолдол бүртгэгдлээ

Японы Канагава аймагт корона вирусын халдвараар өвчилсөн 80 настай эмэгтэй нас барлаа.
Энэ сарын эхээр түүний эрүүл мэндийн шинжилгээ уушигны хатгалгаа хэмээн оноштойгоор яаралтай эмнэлэгт хэвтэж,эмчлүүлж байсан ба өчигдөр оройноос бие нь муудаж өнөөдөр өдөр нас баржээ.
Урьд өмнө хэзээ ч гадаад улс руу явж үзээгүй түүнийг ямар замаар,юунаас болж халдвар авсаныг судлаж байна гэж японы эрүүл мэнд,хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас мэдээллэв.
Энэ нь япон улсад,япон иргэн корона вирусээр нас барсан эхний тохиолдол болж байгаа юм байна.

Сэтгэгдэл бичих