Д.Амартүвшин ялж, Г.Одбаяр ялагдлаа

Парисын "Их дуулга"-ын эхний өдрийн хэсгийн барилдаанууд үргэлжилж байна. Дөнгөж сая 73 кг-ын жинд барилдсан Г.Одбаяр Японы алдарт бөх Соичи Хашимототай барилдаж, цэвэр ялагдлаа. Ингэснээр Г.Одбаярын хувьд тэмцээн дуусаж байна. 

Харин 60 кг-д барилдаж байгаа нөгөө бөх болох Д.Амартүвшин Германы бөх Мориц Плафкитай тулж, нэмэлт цагт базари үнэлгээгээр яллаа. Манай бөх шөвгийн 16-д Украины бөх  Артем Лесюктай барилдана.