Билл Гейтсийн охин египет залуутай сүй тавьжээ

Билл Гейтсийн охидын нэг нь египетийн морин спортын тамирчин Найель Нассартай сүй тавьсан байна. Page Six сайтад ингэж бичжээ.

23 настай Женнифер Катарина Гейтс  инээмсэглэсэн египет залуугийн хамт цасан дээр сууж, харин дөнгөж сая бэлэглэсэн  хуримын бөгж бүсгүйн гарт байгаа нь зургаас харагдана.

Женнифер Гейтс бол 110 тэрбум долларын  хөрөнгөтэй дэлхийн хамгийн баян хүмүүсийн хоёрт бичигддэг “Майкрософт” компанийг үндэслэгч Билл Гейтсийн охин юм. Бүсгүй Стэнфордын их сургуульд анагаах ухааны эрдэмд суралцаж  байгаа ажээ.

 


Түүний сүйт залуу нь египетийн морин спортын нэрт тамирчин, 28 настай Найель Нассар гэнэ.  Тэр Кувейтэд өсч, Стэнфордын их сургуульд боловсрол олжээ.

Б.Атар

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

dash - 68.226.67.572020-02-01 05:17:46

Allah agbar Chop chop