Эрээнээс зургаан автобус, таван вагоноор 500 орчим иргэд Улаанбаатар руу хөдөлжээ

Коронавирусийн халдвар өмнөд хөршид хурдацтай тархаж байгаатай холбоотойгоор Засгийн газраас Монгол, Хятадын хилийн боомтуудаар зорчих иргэдийн хөдөлгөөнд өнөөдрөөс /2020.01.28/ түр хугацаагаар хязгаарлалт хийж эхлээд байгаа.

БНХАУ-ын Эрээн хотод ажиллаж, амьдардаг манай улсын 300 гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлтээ Монгол Улсаас тус хотод суугаа Консулын газарт гаргасан тухай бид өмнө нь мэдээлсэн.

Энэ талаар Эрээн дэх Консулын газраас тодруулахад “Зургаан автобус, таван вагон нийт 500 орчим иргэд Улаанбаатар руу хөдөллөө. Одоо 300 орчим хүн үлдсэн байна. Маргааш зургаан автобус Улаанбаатар руу хөдөлнө. Өнөөдөр орой болон маргааш олон улсын вагон Улаанбаатар руу явж байгааг иргэдэд хэлсэн” гэлээ.

БНХАУ-ын Эрээн хотоос Монгол Улс руу ирэх иргэдийн хүсэлт, шаардлагын дагуу хоёр улсын Консулын газраас Хилийн боомтоор гарахад туслалцаа үзүүлж, унааны асуудлыг зохицуулж байгаа аж.


Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

зочин - 103.26.193.2192020-01-29 07:34:39

Энэ олон коронавирус авчирч л таарна даа. Гэхдээ манайхан архи их уудаг тамхи их татдаг. Тэр нь аврал болж цөөхөн хүн вирустэй ирнэ гэж л найдая даа