ЭМЯ:Гуанжоугаас Австралид очсон монгол иргэн коронавирусийн халдваргүй болох нь тогтоогдлоо

ЭМЯ-наас өнөөдөр өдөр мэдээлэл хийж, Австралид очсон монгол иргэнээс шинэ төрлийн коронавирус илэрсэн гэж мэдэгдсэн билээ. Тэгвэл дөнгөж сая мэдээлэл хийж, буруу ташаа мэдээ байсан талаар мэдэгдлээ.  

ЭМЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар "12:28 минутад Австралийн талаас ХӨСҮТ-д мэдээлэл ирүүлсэн. Өмнө нь өгсөн мэдээллийг сонссон бол та бүхэн мэдэж байгаа байх.  Монгол Улсын иргэн М энэ сарын 19-ны өдөр  Хятадын Гуанжу хотоор дамжиж, Австралийн Мельбурн хотод очсон.  Улмаар 25-ны өдөр түүнээс коронавирус илэрсэн гэсэн мэдээлэл өгсөн. 

Тэгвэл  14:40 цагт Австралийн Эрүүл мэндийн газартай  холбогдож, мэдээллийг нягталлаа.  Тэгэхэд энэ хүн шинэ коронавирусын халдвар аваагүй. Харин халдвартай хүнтэй хамт нэг онгоцонд сууж зорчиж явсан гэдэг мэдээллийг өглөө.  Мөн и-мэйлээр мэдээллийг баталгаажуулж, явуулсан. Бид олон талаас нь мэдээлэл авч, энэхүү мэдээллийг ташаа гэдгийг тогтоолоо.  

Энэ хүн 19-нд Гуанжугаар дамжижи Австралид очоод, 25-ны өдөр буцаж,   Хонгконгоор дамжиж буцаад эх орондоо ирсэн байна. Бид энэ хүнтэй холбогдож, хавьталт тодруулах ажлыг эхлүүлсэн байгаа" хэмээлээ.  

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

бодоо - 202.9.40.172020-01-29 08:01:21

Австарилд очсон монгол 34настай иргэн шинэ хорооноогоор өвчилсөн нь тогтоогдлоо. Өвчлөөгүй нь тогтоогдлоо гэдэг энэ2мэдээний алинд нь итгэх вэ.Үнэн худлаа 2янзын мэдээгээ засаачээ.МАн-намынхан дандаа эргэж буцсан эргүү төлөгнүүд хүний амь насаар мэдрэлээр тоглох булайнууд шүү.ДАНДАА эргэж буцнаа.МАН-намынхан эна хариуцлагагүй цүнх баригч нараа цэгцлээчээ юм мэдэхгүй сайдаа утсан хүүхэлдээнүүдээ солиочээ.ЭнэЕрохии сайд юугаа хиигээд байдаг байнаа.хилээ хааж эмх цэгцтэй байлгаачээ.

gil - 66.181.169.702020-01-28 15:50:21

tun ch hetsuuu yam daa