МХЕГ: Буянт-Ухаа боомтоор ирж буй зорчигчдын халууныг шалгаж байна

Коронавирусийн халдвараас сэргийлэх тухай цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийсэн билээ. 

Энэ үеэр Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас олон улсын дүрэмд заасны дагуу хил дээр шалгалт хийн мэдээлж байна гэв. Мөн Буянт-Ухаа боомт дахь хилийн мэргэжлийн хяналтын албанаас ирж буй зорчигчдыг халуун хэмжигч багажаар шалгаж байгаа аж.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын Улсын ахлах байцаагч н.Төмөрбаатар “Бид хил дээр өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллаж байна. Хилийн боомтуудад нийт 450 байцаагч бий. Үүний 100 гаруй нь эрүүл ахуй хариуцсан байцаагч бөгөөд ачаалалтай ажиллаж буй. 

Зорчигчдыг асуумжын аргаар шалгаж хоёроос дээш шинж тэмдэг илэрвэл түр тусгаарлаж боомт дээрээ эрсдэлийн үнэлгээ хийж байна. Шаардлагатай тохиолдолд ХӨСҮТ рүү явуулж буй” гэв. 

Сэтгэгдэл бичих