Австралид очсон монгол залуу шинэ коронавирусээр өвчилсөн нь тогтоогджээ

Австралид Монголын нэг иргэн шинэ төрлийн коронавирусээр өвчилсөн талаар мэдээллийг ЭМЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар өглөө. Тэрбээр "2020 оны нэгдүгээр сарын 19-ий өдөр Монголын иргэн Австралид очсон. Нислэгийн хугацаанд ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй. Харин очсоныхоо шөнөөс халуурч эхэлсэн.  Мельбурн хотын эмнэлэгт тусгаарлагдаад, эмчлүүлж байна.

Энэ өвчтөнөөс энэ сарын 25-ны өдөр шинэ коронавирус илэрсэн нь лабораториар тогтоогдсон. Бүгд найрамдах Австрали улсын Мельбурн хотын эмнэлэгт байгаа 34 настай манай улсын иргэн ийн халдвар авсан нь тогтоогдлоо.  Өвчний тохиолдлыг гарсан газар нь бүртгэгддэг.  Австралид энэ өвчин бүртгэгдлээ гэж тооцно. Дахиад хэлэхэд, Монгол Улсад шинэ коронавирусын халдвар одоогоор илрээгүй байна" хэмээлээ.  

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

kkk - 66.181.161.642020-01-28 14:50:44

байхгүй биш оношилж чадахгүй бга биз дээ