Б.Жаргалсайхан: УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг гэм буруутай гэж хэн ч тодорхойлоогүй

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан нэгдүгээр сарын 15-ны өдөр УИХ-д хүргүүлсэн. Эл асуудлыг 48 цагийн дотор шийдвэрлэх ёстой ч асуудлыг одоо хүртэл шийдээгүй байгаа юм.

Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан Төрийн ордонд өнөөдөр сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө “УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр арванхоёрдугаар сарын 12-ны өдөр хэвлэлийн хурлаар тодорхой мэдээллүүдийг задалсан. Түүний задалсан мэдээллийн талаар мөрдөн байцаалт явагдаж байгаа учраас дахин мэдээлэл задрахгүй байх үүднээс бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг оруулсан. УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг гэм буруутай гэж хэн ч тодорхойлоогүй. Гэм буруутайг шүүх тогтоодог. Өнөөдөр нотлох баримтын хүрээнд яллах, цагаадах, нотлох баримт цуглаж байна шүү дээ. Ганц яллах талын нотлох баримт цуглаж байна гэж үзэж болохгүй. Тухайн хүн өөрөө цагаадах нотлох баримтаа гаргаж өгөх үүрэгтэй. УИХ-аас бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхгүй бол задалсан нотлох баримтын хэмжээнд нотлох баримт үгүйсгэгдэх, зарим нэг шалгах ажиллагаанууд устаж үгүй болж мэднэ” гэлээ.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

mnbvc - 193.154.238.1722020-01-28 21:00:45

bitgii buurunhiil

Сайд - 66.249.93.282020-01-28 12:56:03

Энэ одоо яасан манж санаатай шийдвэргүй амьтан бээ.Худлаа бөөрөнхийлсэн хариулт өгөөд л ажлаа хийсэн болоод яваад бдаг арчаагүй прокурор вээ.Албан тушаал,орон тоо бөглөсөн хөлдүү дурак бнашдээ энэ амьтан чинь.