Б.Цогтбаатар:Монгол Улсад шинэ коронавирус илрээгүй

ЭМЯ-аас ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд  ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар "Шинэ коронавирусын халдварын байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар ээлжит мэдээллийг эхэлж байна. 

Дэлхийн дахинд 4439 өвчилж, нас барсан хүний тоо 106-д хүрээд байна.  Нас баралт зөвхөн БНХАУ-д бүргэгдсэн. Халдвар авсан байж болзошгүй хүний тоо 5796.  Бээжинд 50 настай эрэгтэй нас барсан байна.  Бээжинд цаашаа халдвар дамжиж байгаа гэсэн мэдээлэл байхгүй. Халдвар дамжиж байгаа тохиолдол зөвхөн Ухань хотод бүртгэгдэж байгаа. 

Монгол Улсад шинэкоронавирус илрээгүй байна. Нэгдүгээр сарын 9-27-ны хооронд 13 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлаж, лабораторийн шинжилгээ авсан. БНХАУ-аас ирсэн хүмүүс байсан. 4 хүнээс томуугийн хүрээний А вирус илэрсэн.   Мэдээллийг үнэн зөв, бодит эх сурвалжаас авч байх нь зөв. Монгол Улсын хувьд үнэн зөв мэдээллийг ЭМЯ, Гадаад харилцааны яамнаас авч болно.  Гадаадын мэдээллийн эх сурвалж гэвэл, үндсэн 4 найдвартай эх сурвалж байна. ДЭМБ, Хятадын ЭМЯ, Өвчний хяналт, сэргийлэлтийн төв, "Синьхуа" агентлаг. 

Архангай, Ховд аймагт сэжигтэй тохиолдол гарсан гэсэн коронавирус биш гэдэг тогтоогдсон.  Халуурсан, хатгалгаа туссан, хатгалгааны улмаас нас барсан тохиолдлуудыг нягталж ажиллаж байна. Хонгконгоос ирсэн хоёр оюутны халуурсан шалтгааныг нарийн тогтоохоор ажиллаж байгаа. Оюутнуудыг тусгаарласан. Холбогдох сорьцийн шинжилгээний хариу гарсан даруй бүрт бид мэдээлэл өгнө.  Вирусын оношлуур өчигдөр ирсэн. ХӨСҮТ-ийн томуугийн лавлагаа лабораторид ашиглаглаад эхэлсэн. 

Уушигны хатгалгаа өвчний талаар тоон мэдээлэл өгье. 2019 оны байдлаар уушигны хатгалгаа өвчнөөр өвчилж, эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн 78135  тохиолдол байна.  Уушигны хатгалгаа өвчнөөр нас барсан 431 тохиолдол бүртгэгдсэн.  

Иргэд хүнсний бүтээгдэхүү нөөцөлж эхэлсэн. Тэгвэл хүнсний бүтээгдэхүүн нөөцлөх шаардлага байхгүй. Зах, худалдааны төвүүд хэвийн ажиллаж байгаа.  Зохимол хөөрөгдөл үүсгэх тохиолдол ажиглагдаж байна. Тиймээс иргэд иймэрхүү мэдээлэлд автахгүй, үнэ хөөрөгдөхөд оролцохгүй байхыг анхааруулъя. 

Хятадын Ухань хотоос 31 оюутнаа авчрах асуудалд, Засгийн газар өмнөд хөршийн талд хүсэлтээ тавьсан. Дэлхийн 10 орон иргэнээ авах хүсэлт хүргүүлсэн юм билээ. Хятадын тал нарийн шинжилж, шалгасны дараа өгөх боломжтой гэсэн хариуг ирүүлсэн байна. Оюутнуудыг авчрах онгоц, эрүүл мэндийн ажилтнууд бэлэн байдалд байгаа. 

Амны хаалтын тухайд мэдээлэл өгье. Амны хаалтын эрэлт өндөр байна. Хангалт нь эрэлтээ гүйцэхгүй байгаа. Үнийн зохиомол хандалт үүсэх хандлагтай болж ирлээ. Хэрвээ зохиомлоор үнээ нэмж байгаа эмийн сан байвал ШӨХТГ-ын 18001292 утсанд мэдээлэл өгөх боломжтой. Дотоодод маск үйлдвэрлэж байгаа "Мөнхийн тун", "Монхимо" гэсэн үйлдвэрүүд байна.  "Мөнхийн тун" хоногтоо 42 мянган амны хаалт үйлдвэрлэх хүчин чадалтай болсон.  "Монхимо" хоногтоо 30 мянган амны хаалт үйлдвэрлэж эхэлсэн байна" хэмээлээ.  Түүний дараа зарим асуултад хариулсан юм.  

-Оношлуурыг аймгуудад хүргэх үү?

-Улсын хэмжээнд ХӨСҮТ-ийн тандалтын лабораторид энэ оношлууруудыг хэрэглэнэ. Японоос 200 оношлуур ирсэн. Нэг оношлуурыг нэг удаагийн тохиолдолд хэрэглэнэ. 24-48 цагийн дотор хариу гарна. 

-Хэнтий аймагт нас барсан охины онош гарсан уу. Шинэ оношлуураар оношлосон уу?

-Урьдчилсан байдлаар онош гараагүй байна. Японы талд эцсийн байдлаар шинжлүүлж, оношыг эцсийн байдлаар тогтооно. 14 настай охинтой ойрын хавьтал гэсэн 3 хүүхдийг тусгаарлаж, шинжилсэн. Одоогоор хэвийн байгаа. 

Сэтгэгдэл бичих