Үхань яваад ирсэн Дэрэн клубын хүүхдүүд шинжилгээнд хамрагдсан

БНХАУ-ын Үхань хотод энэ сарын 15-20-ны хооронд зохион байгуулагдсан хүүхдийн хөлбөмбөгийн тэмцээнд Монгол улсаас Дэрэн клуб оролцсон.  Э.Өнөр-Эрдэнэ дасгалжуулагчийн удирдлага дор Б.Төгөлдөр ахлагчтай тоглосон U11 баг  энэхүү тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн билээ.

Тэгвэл коронавирусийн голомт болох Үхань хотод тэмцээнд оролцсон Дэрэн клубын 11 нас хүртэлх баг шинжилгээнд хамрагдсан тухай тус клубээс мэдээллээ. Одоогийн байдлаар Үхань хотод тэмцээнд оролцсон тус багийн хүүхдийн биеийн байдал сайн, ямар нэгэн коронавирусийн шинж тэмдэг илрээгүйг мэдэгдлээ.

Сэтгэгдэл бичих