АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат:Амны хаалт /маск/, ариутгалын бодис дутмаг байгаад иргэд бухимдалтай байна

УИХ дахь АН-ын зөвлөл цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.


УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат: Ардчилсан намын зөвлөл хуралдаж, дараах асуудлаар ярилцлаа.


УИХ-ын гишүүний эрхийг түдгэлзүүлэх Халдашгүй байдлын дэд хорооны шийдвэрийн тухай асуудлаар,

Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар УИХ-ын сонгуулийн тойргийн асуудлыг хэлэлцэж байгаа. Үүнтэй холбогдуулан өөрийн байр сууриа илэрхийлсэн. Мөн АН-ын зөвлөл УИХ-ын дарга Г.Занданшатарт тойргийн албан хүсэлтээ илэрхийлсэн байгаа.

Өнөөдөр дэлхий дахинд үүсээд байгаа онц, гоц халдварт титэм вирусын өвчлөлийн талаарх асуудлаар иргэдийн санал бодол ямар байгааг Төр, засагт уламжлах нь зүйтэй.

-Эхний асуудлаар АН-ын зөвлөл УИХ-ын даргад шаардлага хүргүүлсэн. Уг шаардлагад:


Ёс зүйн дэд хороо, Халдашгүй байдлын дэд хороо хуулийн хугацаанд асуудлаа шийдэхгүй удаашруулж байна гэдэг шаардлагыг тавьсан. Энэ асуудалтай холбогдуулан өнгөрсөн баасан гарагт Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж, шийдвэрээ гаргасан байна. Үүнтэй холбогдуулан АН өөрийнхөө байр суурийг илэрхийлэх нь зүйтэй гэж үзсэн. Монголын төрийн төлөө, ардчиллын төлөө зүтгэж явсан АН-ын дэд дарга агсан Г.Батхүүтэй холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт гурван зүйл ангиар эрүүгийн хариуцлага хүлээлгэх УЕП-ын УИХ-д түдгэлзүүлэх тухай хандсан албан тоотод нэг зүйл нь дурдагдсан учраас бид үүнийг онцгой анхааралдаа авах зайлшгүй шаардлагатай гэж үзсэн. Хоёрдугаарт, 2020 оны нэгдүгээр сарын 22-нд талийгаачийн гэр бүлийнхэн АН-д захидал илгээхдээ шударга ёсыг тогтоох, хэргийн үнэн зөвийг олох тал дээр Ардчилсан нам ажиллана гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн юм. УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг түдгэлзүүлэх шийдвэрийг УИХ-ын байнгын хороо болон УИХ-ын чуулганд дэмжиж оролцох нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа.

-Нийслэлийн хүн ам төвлөрсөн, нийгэм эдийн засгийн хамгийн том Нийслэлийн мандатын тоог хасах гэж байгаатай холбогдуулан УИХ-ын даргад албан тоотыг хүргүүлсэн. Нутаг дэвсгэр, хүн амын тоог харгалзан тойрог тогтоох асуудлын хүрээнд гурван мандаттай байгаа 90 мянга хүрэхгүй, цөөн сонгогчтой аймгуудын мандатын тоог нэг мандаттай аймаг руу шилжүүлэх замаар нийслэлийн мандатын тоог хөндөхгүй байх зайлшгүй шаардлагатай гэж үзэн энэ тоотыг хүргүүлсэн.


Амны хаалт /маск/, ариутгалын бодис дутмаг байгаад иргэд бухимдалтай байна


- Сүүлийн үед титэм вирусын асуудалтай холбогдуулан улс оронд нэлээд асуудал үүсэж байгаа. Ялангуяа хамгийн эрсдэл өндөртэй улс орны тоонд Монгол Улс орсон. Үүнтэй холбогдуулан хөрш оронд үүссэн энэхүү онцгой нөхцөл байдалд иргэний болон айл өрхийн хариуцлага, Төр, засгийн шуурхай ажиллагаа нэн тэргүүний чухал асуудал болж байна. Урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны хүрээнд асуудалд шуурхай хандаж, анхааралтай ажиллах ёстой гэдэг байр суурийг зайлшгүй илэрхийлэх ёстой. Иргэдийн санаа зовниж буй асуудал дээр Засгийн газар, Эрүүл мэндийн яам болон холбогдох газрууд онцгой анхаарах ёстой. Хэд хэдэн зүйл дээр онцгой анхаарах ёстой болов уу гэж бодож байна.


Элдэв янзын хардлагад шуурхай хариу өгөх тал дээр хойрго хандаж байна. Ялангуяа цахимаар гарч буй мэдээллүүдэд албан ёсны байгууллагууд нь цахим хаягаараа мэдээлэл дамжуулах байдал тун дутмаг байна.

Оюутан, сурагчдын хичээлийг зогсоосонтой холбогдуулан Улаанбаатарын хэт төвлөрлийг саармагжуулах чиглэл рүү онцгой анхаарал хандуулах шаардлагатай байна. Ялангуяа шөнийн цэнгээний газруудыг ажиллуулахгүй байхад онцгой анхаарах шаардлагатай байна гэсэн иргэдийн хүсэлтийг бид уламжлах нь зүйтэй.

Урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байгаа гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ үүний хажуугаар шаардагдаж байгаа эм хангамж, амны хаалт /маск/, ариутгалын бодис, эмнэлгийн болон эмийн сангуудаар дутмаг байгаад иргэд маш их бухимдалтай байна. Үүнд шуурхай арга хэмжээ авах шаардлагатай” гэлээ.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Zochin - 202.126.89.182020-01-28 07:18:46

Amnii haalt ariutgaliin bodis baihgvi getsvv bna. Emiin sanchid 10 litr ispirt avchaad l zarahgvi geed l ariin uruunduu chiichih yum . Emiin sanchid mask iereegvi irsench mash vnetei bna geed l solioroid bhiin emiin san emiin sanchid mash muu bna shvv gol no emiin sanchid irsen amnii haalt spirtiig dald argaar borluulj baigaa. Erdenvatiin heldeg zuv l bna

иргэн - 139.5.217.712020-01-27 15:27:34

Амны хаалтаа өөрсдөө хийгээд зүүж болно шүү дээ. Ард түмэн гээд нэр барьж ярихаа Элдэнэбат зарим зүйл дээр бод.