Төрийн ордонд цагаан сарын үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна

Төрийн ордны хоёр давхарт цагаан сарын баярт зориулсан үзэсгэлэн худалдаа болж байна.

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас гадагш урсах мөнгөн урсгалыг сааруулах, дотоодын үйлдвэрийн бараа бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих эх оронч худалдан авалтыг зохион байгуулахаар “Үндэсний баяраараа –Үндэсний бүтээгдэхүүнээ” сарын аяны хүрээнд энэхүү үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байгаа аж.

Төрийн ордноос эхлэн зохион байгуулж буй үзэсгэлэн худалдааны бэлтгэл ажлыг хоёр сарын өмнөөс хангаж эхэлсэн бөгөөд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулж үйл ажиллагаанд оролцож байгаа бүх хүмүүс амны хаалттай оролцож байгаа гэдгийг ХХААХҮЯамнаас мэдээлсэн юм.

Өнгөрсөн долоо хоногоос эхлэн цэцэрлэг, сургууль, их дээд сургуулийг гуравдугаар сарын 2-ныг хүртэл хааж, сургалтын төвүүд тэр бүү хэл жолооны дамжаагч хичээллэхийг хориглоод байгаа билээ.

Гуравдугаар сарын 2-ны хүртэл олон нийтийн арга хэмжээ, урлаг, спортын арга хэмжээ зохион байгуулахыг хориглох шийдвэрийг гаргасан ч тэр нь Төрийн ордонд хэрэгжсэнгүй.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

gerlee - 222.102.183.972020-01-27 14:44:11

estoi mundag uur heleh ug alga

gerlee - 222.102.183.972020-01-27 14:44:11

estoi mundag uur heleh ug alga