СЭРЭМЖЛҮҮЛЭГ

БНХАУ-ын Үхань хотод анх гарсан шинэ төрлийн коронавирусын халдвараар 2020 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар Хятад Улсын 30 муж хотод нийт 1241 өвчилсөн тохиолдол бүртгэгдэж, 41 хүн нас бараад байна. БНХАУ-аас гадна Хонконгод 5, Макаод 2, Тайваньд 1, Тайландад 4, Японд 2, БНСУ-д 2, АНУ-д 2, Вьетнамд 2, Сингапурт 3, Непалд 1, Францад 2, Австралид 1, Японд 1, Тайландад 2 хүн уг вирусээр халдварласан нь тогтоогдсон.


Мөн Австрали Улсад уг вирусээр халдварласан анхны тохиолдол өнөөдөр буюу 2020 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Мелбурн хотод бүртгэгдсэн бөгөөд вирус тээгч нь 1 дүгээр сарын 19-ний өдөр Үхань хотоос Гуанжоугаар дамжин Мелбурнд ирсэн тухай албаны эх сурвалжууд мэдээллээ. Цаашид хэрхэн өрнөхийг таашгүй.

Коронавирусын халдвараас сэргийлэх зөвлөмжид анхаарал хандуулж, дор дороо сэрэмжтэй байхыг хүсье. Үүнд:


1. Гараа тогтмол сайтар савандаж угаах, гарт ойр байдаг гар утсаа тогтмол ариутгаж хэвших;

2. Амны хаалт зүүх;

3. Ханиах, найтаах үедээ ам хамраа таглах, амны алчуур хэрэглэх; 

4. Амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрсэн хүнтэй ойр байхаас зайлсхийх;

5. Мах, өндөгийг гүйцэд болгож идэх;

6. Мал, тэжээвэр болон зэрлэг амьтантай хүрэлцэхгүй байх;

7. Шүүрхий мах, махан бүтээгдэхүүн идэхгүй байх;

8. Далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг сайтар буцалгаж хэрэглэх;

9. Мал, амьтны зах, аж ахуйгаар орохгүй байх;

10. Халдварын эрсдэлтэй бүс нутагт аль болох зорчихгүй, зочин урихгүй байх зэрэг болно.


Мөн орон нутгийн эрүүл мэндийн байгууллагаас гаргаж буй сэрэмжлүүлэгт анхаарлаа хандуулж, дагаж мөрдөхийг зөвлөж байна. 

Сэтгэгдэл бичих